арьсны ажилбар & тариа

Арьсны ажилбарууд, тариа

1. Үрчлээ тэнийлгэх тариа
2. Дүүргэгч тариа
3. Арьс эмчилгээ, хуулалт
4. Мэнгэ, үү, ургацаг авах
5.Коллагентай утас
6. Хацарт хонхорхой гаргах
7. Нүүрний өргөссөн судсыг Ellman-аар устгах 
8. Чих цоолох 
9. Сэтэрсэн чих оёх


1. БОТОКС ТАРИА

      Ботокс нь мэдрэлийн ширхгээс асетилхолин ялгаралтыг хорьж, булчингийн агшилтыг түр хугацаагаар зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Ботоксыг Clostridium botulinum бактериас гаргаж авдаг бөгөөд 7 төрөл байдгаас А ба В хэлбэрийг өвчин эмгэг эмчлэх, косметик, судалгаа шинжилгээнд дэлхий даяар түгээмэл хэрэглэж байна Анх 1983 онд АНУ-ын Аллерган компани Ботокс брэндийг гарган авч саа саажилт, булчингийн спазмуудыг түр хугацаагаар сайжруулах зорилгоор ашиглаж байсныг АНУ-ын пластик мэс засалч Ричард Кларк гоо сайхны зорилгоор ашиглах санал дэвшүүлжээ. Улмаар 1989 онд дэлхийд хамгийн өндөр шалгуур бүхий АНУ-н мэргэжлийн хяналтаар /FDA/ хүлээн зөвшөөрөгдсөн юм. Косметикт нүүр хүзүүний үрчлээ тэнийлгэх, томорсон булчинг багасгах, “V” хэлбэр гаргах, суганы хөлрөлтийг зогсоох г.м. 
      Анагаах ухаанд цус харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах булчингийн эмгэгүүд, хүзүү толгой, зовхи, үтрээний спазмууд, дууны хөвч, улаан хоолой, давсаг, шээс ялгаруулах замын эмгэгүүд, нүдний хялар солир засах, хэт хөлрөлт, мигрень өвдөлт, мэдрэлийн өвдөлтүүд, зарим харшлын шинж тэмдгүүдийг дарах гэх мэт олон төрлийн эмчилгээнд хэрэглэж байна. Эдгээр тохиолдлуудад АНУ-д 2-оос дээш насны хүүхдэд тарихыг зөвшөөрсөн байдаг.

Тариа хийлгэсний дараа: 
3-4 цаг хэвтэж унтахгүй байх
● Үйлчилгээ 4-7 хоногийн дараа эхэлнэ

2. ДҮҮРГЭГЧ ТАРИА БУЮУ HA FILLER

Дүүргэгч тариа буюу HA Filler гэж юу вэ?
      
HA(Hyaluronic Acid) буюу гиалуроны хүчил нь бүх амьд биед байдаг байгалийн гаралтай полимер нэгдэл юм. Хүний арьсанд их хэмжээний гиалуроны хүчил агуулагддаг бөгөөд усны молекулыг өөртөө нэгтгэх чанартай учраас арьсыг чийгшүүлж байдаг . Мөн гиалуроны хүчил нь эсийн сийвэнгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг, тунгалаг уян ширхэглэг бүтэц бөгөөд эдийн эсийн эзлэхүүнийг дүүргэж зөөлөвч маягаар арьсыг хамгаалдаг. Хэрвээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг арьсанд таривал хурдан хугацаанд шимэгдэн алга болно. Тиймээс урт хугацаанд үйлчилдэг гиалуроны хүчил гарган авахын тулд тогтвортой хөндлөн холбоос /Cross-link/ үүсгэх хэрэгтэй болдог. Cross-link гелийг байгалийн гаралтай гиалуроны хүчилтэй нэгдэл үүсгэснээр удаан барих боломжтой болдог. НА нь амьтны гаралтай найрлага байхгүй учраас харшил болон гаж нөлөө байхгүй.

Ажилбар хийгдэх явц:
      
Ажилбар дунджаар 15-30 минут үргэлжлэх ба үр дүн шууд харагдах болно. Ажилбарын дараа тариулсан хэсгүүд улайж, хавдах, бага зэрэг хөндүүрлэх зовуурь илэрч болох бөгөөд 3-4 өдрийн дараа зовуурь арилах болно.

HA Filler хэр удаан барих вэ?
      
НА-ны найрлага концентратаас хамаараад үр дүн нь 6-24 сар үргэлжилнэ. Мөн тухайн өвчтөний арьсны онцлог, нас, тарих техник, тариулах газрууд зэргээс хамаарч харилцан адилгүй байж болно.
Духны хонхойсонхэсгийг дүүргэх
Шанаа
Хамар өндөрлөх
Хонхойсон хацар дүүргэх
Уруулын хэлбэр засах,зузааруулах
Хамар уруулын нугалаа
Эрүү
Хүзүү

HA Filler - Хамар уруулын нугалаа

Хамар уруулын нугалаа:
      Хүн нас ахих тусам аажмаар чийглэг байдлын хэмжээ багасаж, арьсны гүн давхаргын эд дотор байдаг чангаруулах булчин ба коллаген боловсруулалт буурснаар арьс суларч, унждаг бөгөөд үүнээс үүдэн үрчлээ үүсдэг. Үүний улмаас аажмаар гүн үрчлээ суудаг. Ялангуяа хамар болон хацрын заагаас уруулын үзүүр хүртэл тогтсон гүн үрчлээг хамар уруулын нугалаа гэдэг. Энэ үрчлээ нь дотогш хонхойн орсноор ам төвийж хамар намхан харагддаг нь хүнийг ядруу төрхтэй харагдуулдаг. Үүнийг засахыг хүсдэг хүмүүс олон байдаг тул филлер тариаг ашиглан хамар уруулын нугалааны хонхойн орсон хэсгийг дүүргэж өгснөөр мэс засалгүйгээр хялбар аргаар энэхүү асуудлыг шийдэх боломжтой юм.


3. АРЬС ЭМЧИЛГЭЭ, ХУУЛАЛТ


1. Арьс эмчилгээ /ZO SKIN HEALTH/
2. Лазер /Laser Co2/
3. TCA хуулалт /TCA PEELING/
4. Дермабраци /DERMABRASION/

Арьс эмчилгээ /ZO SKIN HEALTH/

       ZO Medical Products нь арьс эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ ын компани юм. 1988 онд Dr. Zein Obagi бусад эрдэмтдийн хамт Obagi Nu-derm System, Obagi Blue Peel kit –ийг бий арьс эмчилгээний чиглэлээр гоо сайхны шинэ брэнд бий болгожээ. Энэхүү компанийн уриа нь " Obagi for life" хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд амьдралынхаа туршид эрүүл, залуу сайхан арьстай байх итгэл найдварыг төрүүлдэг юм. Бүх насныханд. Бүх төрлийн арьсанд. 
      ZO Skin Health - хүн бүрд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Нас ахих тусам арьсны эсүүдийн хэвийн үржлийн цикл удааширч, эсүүдийн хуваагдал, эрүүл, эмгэг эсүүдийн тэнцвэр алдагдан, гэмтэж хөгширсөн эсүүдийн гуужилт удааширснаар арьс зузаарч, өнгөгүй, үхмэл харагддаг. Мөн коллаген, эластин ширхгийн үүсэлт буурснаас арьс уян хатан чанараа алдаж, сулран үрчлээ үүсдэг. Нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр хөгшрөлтийн процесс улам даамжирч, нөсөөжилт ихэсдэг. 
      ZO Skin Health нь арьсны хөгшрөлтийн дээрх шинж тэмдгүүдийг арилгаж арьсыг залуужуулдаг бүтээгдэхүүн бөгөөд арьсны barrier-г нэвтэрч, гүний эсийн түвшинд үйлчилснээр арьс гуужих, шинэ эс үүсэх үе шатыг түргэсгэн, арьсанд үүссэн жижиг үрчлээ, унжилт сулрал, нөсөө толбо, батга, сорвижилт, нүхжилт болон арьс улайрлын шинж тэмдгүүдийг арилгах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Бүх бүтээгдэхүүн нь Нэвчин Эмчлэх Технологийг ашиглан арьсны бүх давхаргад гүн нэвчиж, хэвийн РН, тэнцвэрт байдлыг хадгалан дээд зэргийн үр дүнд хүргэдэг. 
      ZO Skin Health нь хүчтэй найрлагатай, зөвхөн жор заавраар хэрэглэгдэх ёстой учраас арьсны эмч, пластик мэс засалч, эмчилгээний спа болон бусад эмчилгээний гоо сайхны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээр дамжуулан зарагддаг. ZO Medical Products компани нь бүтээгдэхүүнээ шууд болон дистербютерээр дамжуулан дэлхийн 47 улс оронд худалдан борлуулж байгаа  эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээрээ Дэлхийд № 1 компани юм.


ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ

Лазер гэж юу вэ?
      
Лазер нь албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан оптик өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. "Laser" гэдэг нэршил нь албадмал цацралаар гэрлийг өсгөх буюу Light Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм. Лазерын бусад гэрлийн үүсгүүрүүдээс ялгарах онцлог нь когерент гэрэл цацаргадаг бөгөөд цацаргасан туяа нь зүг бүрд сарнилгүй нэгэн цэгт цуглардаг явдал юм. Мөн түүнчлэн лазерын гэрэл нь зөвхөн нэг өнгийн гэрэл агуулдаг юм. Лазерын гэрэл нь их энергитэй бөгөөд нүдэнд шууд тусгаваас сохрох хүртэл аюултай. Лазерыг анагаах ухааны салбарт ХХ зууны 60-аад оноос хэрэглэж эхэлсэн бол гоо сайхны салбарт 90-ээд оноос ашиглаж эхэлжээ.

Fractional CO2 Laser
      
Фраксель лазер нь бусад арьс гуужуулах бусад эмчилгээтэй харьцуулахад хэд дахин аюул багатай, илүү үр дүнтэй эмчилгээний аппарат юм.

Эмчилгээний заалт:

Өнгөц үрчлээ арилгах, арьсыг өнгөлөг толигор болгох
Сэвх нөсөөг арилгах
Нүх агшаах
Төрөл бүрийн сорви арилгах
Арьсны гадаргууг тэгшлэх
Арьсны өнгийг засаж, нүхжилт, жижиг үрчлээсийг багасгах
Гүний давхаргад коллаген, уургийн нийлэгжилтийг сайжруулан арьс чангална
Сорвийг бүдгэрүүлнэ

TCA ХУУЛАЛТ /TCA PEELING/

TCA хуулалт гэж юу вэ?
Химийн хуулалтын нэг төрөл бөгөөд арьсны өнгөц давхаргыг хуулах ажилбар юм 

TCA хуулалт нь ямар хүмүүст тохиромжтой вэ?
Хялгасан үрчлээ ихтэй, арьс нь  суларч өнгөө алдсан буюу хөгшрөлтийн процесс явагдаж эхэлж байгаа хүмүүс хийлгэхэд тохиромжтой 

Хэзээ хийлгэх вэ?
Намрын улиралд буюу нарны идэвхжил буурсан үед хийлгэхэд тохиромжтой. Яагаад гэвэл арьсны өнгөц давхаргыг хуулсан үед арьс нөсөөжих магадлал их байдаг.

Хэрхэн хийгддэг вэ? 
Нүүр хуулалтыг тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалж 25-50% хүртэл химийн хүчилтэй шингэн уусмалыг арьсанд түрхэж хэрэглэнэ. Химийн хүчлийг арьсанд түрхэх үед тодорхой хэмжээний өвдөлттэй байдаг учраас хувиас шалтгаалж унтуулгатай орж болдог.

Эдгэрэх хугацаа Хуулалт хийлгэсний дараа арьсны өнгөц давхарга харлаж хууларч унадаг. Энэ үйл явц нь хуулалтын түвшингөөс хамаарч 10-14 хоног байдаг. Өнгөц давхаргын арьс хууларсны дараа ягаан арьс буюу шинэ арьс  гарч ирдэг. 

Санамж 
Мэргэжлийн эмчээр эмнэлгийн нөхцөлд хийлгэх ёстой . 
Арьс хууларч байх үед зориудаар арьсыг хуулж унагаж болохгүй. 
Ягаан арьсыг нарнаас маш сайн хамгаалах ёстой  буюу нарны тосыг өдөр бүр 2-3 цаг тутамд түрхэх ёстой. Хэрвээ хамгаалж чадаагүй тохиолдолд арьс нөсөөжиж борлох магадлалтай. Нэгэнт борлосон арьс 6 сараас 1 жилийн дараа буцаж арьсны өнгөндөө ордог тул нарны тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй 






ДЕРМАБРАЦИ / DERMABRASION/

Дермабрация гэж юу вэ?
Механик аргаар буюу зориулалтын аппаратаар арьсны өнгөц давхаргыг хуулах процессыг хэлнэ 

Дермабраци нь ямар хүмүүст тохиромжтой вэ?
Нүүрний дээд болон доод уруулын арьсны хуниралдсан үрчлээ, хацрын гүн үрчлээ суусан хүмүүст тохиромжтой. Мөн энэхүү ажилбарыг ринофима өвчин буюу хамрын арьсны эмгэг ургалтын үед эмчилгээний зорилгоор хийдэг. 

Эдгэрэх хугацаа 
Энэхүү ажилбар нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг бөгөөд эдгэрэлтийн хугацаа нь хуулалтын түвшингөөс хамаарч 10-14 хоног байдаг . Энэхүү хугацаанд эмчийн хяналтад боолт хийлгэх шаардлагатай


4. МЭНГЭ, ҮҮ, УРГАЦАГ АВАХ /NEVUS, PAPILLOMA & OTHERS/

      Мэнгэ гэдэг нь арьсны меланоцит эсийн хэт олшролт юм. Мэнгэ нь төрөлхийн байж болох бөгөөд хүүхэд нас, өсвөр үе, насанд хүрсэн үед шинээр гарч ирж болдог. Ихэнх мэнгэ нь аюулгүй боловч зарим тохиолдолд меланома гэдэг арьсны хорт хавдрыг үүсгэж болдог. Мэнгэ нь дотроо олон төрөл бөгөөд тэдгээрийг авах шаардлагатай үсгүйг мэргэжлийн эмчид үзүүлж шийдэх хэрэгтэй. Мэнгийг авах хэд хэдэн арга байдаг бөгөөд үүнд мэс заслын аргаар, хусах буюу түлэх, лазер, хөлдөөх аргууд байдаг. Эдгээрийн аль арга нь тохиромжтой эсэх нь мэнгэний шинж чанараас хамаардаг. Мэнгийг дутуу авсан тохиолдолд мэнгэ эргэн гарах, томрох, шархлах цаашлаад арьсны хавдар үүсэх хор нөлөөтэй байдаг. Тиймээс мэнгийг авхуулахдаа эмнэлгийн орчинд мэргэжлийн эмчээр сууриар нь бүтэн авхуулах ёстой.


5. КОЛЛАГЕНТАЙ УТАС

Коллагентай утсаар нүүр өргөх гэж юу вэ?
Коллагентай утсаар нүүр өргөх гэдэг нь PDO(Polydioxanone) утсыг ашиглан нүүрний унжилт сулралтыг өргөх ажилбар юм.Утас суулгаснаар хүний дархлааны систем гадны биетээр хүлээж аван хариу урвал идэвхижиж арьсны дермисийн давхаргад утасны эргэн тойронд цусны эргэлт хурдсан, эсүүдийн миграц ихэссэнээр урвал явагдана. Коллаген үүсэлт ихэснэ. Үүний дүнд арьс чангарч татагдан арьс өргөх үр дүн/ lifting effect/ илэрдэг.

Коллагентай утас гэж юу вэ?
PDO (Polydioxanone) хайлдаг , уян хатан синтетик полимер утас бөгөөд дундажаар 6 сарын дотор гидролизид орж хайлж дуусдаг. Энэ хугацаанд утасны эргэн тойронд атопис үрэвслийн урвал явагдсанаар утасны эргэн тойронд сорвижилт явагдан нүүр өргөгдөн, арьс чангардаг. Хүний биед ямар нэг гаж нөлөө үүсгэдэггүй, АНУ-ын FDA-ээр баталгаажсан технологи юм. Нүүрний унжилт харьцангуй бага, мэс заслын заалтгүй хүмүүст гол төлөв энэхүү аргыг хэрэглэдэг. Энэхүү ажилбарын үед нүүрний эд эсэд үүсэх гэмтэл бага, хөхрөлт өвдөлт багатай, эдгэрэх хугацаа хурдан байдаг. Үнийн хувьд ч хямд тусах боломжтой. Ботокс, Гиалуроны хүчил, PRP зэрэг бусад ажилбаруудтай хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.


6. Хацарт хонхорхой гаргах /CHEEK DIMPLE/


7. Нүүрний өргөссөн суддыг Ellman-аар устгах 

Rosacea: The Very Common Yet Unfamiliar Disease - Dermatology - Mediniz


8. Чих цоолох 


9. Сэтэрсэн чих оёх