ХАMРын мэс заслууд

ХАМРЫН МЭС ЗАСЛУУД

Монхор ба далий хамар засах

Хамрын үзүүр, самсаа засах

Хамар өндөрлөх

Хамрын төрөлхийн болон олдмол гажиг засах

Хамрын мэс засал

Хамрын мэс засал /rhinoplasty/ гэдэг нь хамрын хэлбэр, муруй засах, амьсгал чөлөөлөх зорилгоор хийгддэг мэс ажилбар юм. Хамрын харагдах байдлыг сайжруулснаар гоо сайхан, өөртөө итгэх итгэлтэй болдог.

Мэс заслын заалт
  • Хамрын хэлбэр, хэмжээг нүүрний бусад хэсэгт тохируулан өөрчлөх
  • Хамрын суурь хэт өргөн, хянга нахиу
  • Хамрын хянга овгор эсвэл цааш суусан
  • Хамрын үзүүр хэт том, бөөрөнхий, унжуу эсвэл хэт шонтгор
  • Хамрын нүх хэт том, өргөн онгорхой
  • Хамрын хэм тэгш бус, муруй зэргийг засах зорилгоор хийгддэг.

            

Хамрын мэс заслыг хийлгэхэд нүүрний ясны өсөлт гүйцсэн, 13 наснаас дээш насны, бие бялдрын  хувьд эрүүл,  тамхи татдаггүй, харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй.

Хамрын  мэс заслын явц, эдгэрэлт:
  • Мэс засал 2-3 цаг үргэлжилнэ
  • Мэс заслын дараа эхний 3-4 хоногт нүүр, хамрын хэсэг  хавдаж хөхөрнө, 5 дахь хоногоос хаван аажим буурна 
  • Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна
  •  Шархны эдгэрэлт  7-14 хоног
  • Хамрын яс бүрэн бороолж эдгэрэх, сорви зөөлрөх хугацаа  1 жил