ӨӨХ СОРОХ БА ТАРИХ

 

ӨӨХ СОРОХ БА ТАРИХ

Харвин авах

Хэвлийн харвин авах

Хэвлийн эргэн тойрны харвин авах

 

Харвин авах мэс засал

Хэвлийн өмнөд хананы дунд болон доод хэсгийн өөхөн давхарга хэт ихсэж, арьс суларч унжсан, язралт ихтэй хэсгийг мэс заслын аргаар тайрч авах, хэвлийн хананы булчин, гялтанг чангалж бэхлэх аргаар биеийн галбир засдаг мэс засал юм.

Харвин авах мэс заслын заалт

  • Харвин авах мэс заслыг хийлгэснээр өөртөө итгэх итгэл, гадаад байдлаа өөрчилж болох боловч таны  хүссэнчлэн  төгс идеал галбир гаргах боломжгүй, хүн бүрд адилгүй эмчилгээ хийгддэг гэдгийг сайтар ойлгосон байх ёстой
  • Биеийн ерөнхий галбир сайтай боловч хэвлийн арьс хэт суларсан, өөх ихтэй, хоолны дэглэм барих болон дасгал хийгээд ч багасахгүй байгаа эрэгтэй, эмэгтэй хэн ч энэ мэс заслыг сонирхож болно.
  • Жирэмслэх үед хэвлийн өмнөд хана хэт сунаснаас хэвлийн булчин суларч унжсаныг хэвийн болгох
  • Хэт тарган өөхлөг ихтэй байсан хүмүүс хөгшрөх үед арьсны уян хатан чанар алдагдсанаас унжсан хэсгийг авах
  • Хэрвээ та их хэмжээгээр жин хасах төлөвлөгөөтэй бол мэс заслыг түр азнах хэрэгтэй.
  • Хэрвээ ойрын хэтэд төрөх төлөвлөгөөтэй бол мэс засал хийхгүй.
  • Хэрвээ та хэвлийдээ мэс заслын  сорвитой бол энэ мэс заслын дараа сорви улайх гүвдийж ургах магадлалтай байдаг.

Харвин авах мэс заслыг хийлгэхэд бие бялдрын  хувьд эрүүл, тамхи татдаггүй, харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй. Харвин авах  мэс засал нь тураах зорилгоор хийгдэхгүй, хоолны дуршил багасгахгүй.   


Харвин авах   мэс заслын явц, эдгэрэлт:

  • Ерөнхий мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
  • Мэс засал  3-4 цаг үргэлжилнэ
  • Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор зовуурьтай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна
  • Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна
  • Шархны эдгэрэлт 14-21 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө
  • Сорви зөөлөрч бүрэн эдгэрэх хугацаа 1 жил

 

ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ

  Биеийн янз бүрийн хэсэг дэх өөхөн давхаргыг соруулах аргаар биеийн галбир засдаг мэс ажилбар юм.

Хүний биеийн зарим хэсгийн өөхлөг давхарга хоолны дэглэм барьж дасгал хийсэн ч арилдаггүй, биеийн галбирыг  алдагдуулдаг учраас өөх соруулах мэс заслаар засах шаардлагатай болдог.

Биеийн дараах хэсгүүдийн арилдаггүй, өөхлөгийг соруулж болно. 

  • Хэвлий, бэлхүүс хэсэг
  • Гуя, ташаа, өгзөг хэсэг
  • Гар, хүзүү, нуруу
  • Өвдөгний дотор тал
  • Цээжний хэсэг
  • Хацар, эрүүн доорх хэсэг
  • Шилбэ, шагай

Дээрх хэсгүүдийн заримд нь дангаар өөх соруулах мэс засал хийж болох ба заримд нь нүүр  өргөх, хөх сойх, хэвлийн харвин авах мэс заслуудын үед хавсарч хийдэг. 

Өөх соруулах мэс засал нь тураах зорилгоор хийгдэхгүй, хоолны дуршил багасгахгүй. Мөн целлюлиттэй, гуя ташаа өгзөг хэсгийн арьс хонхойсон зэрэгт үр дүн муутай

Өөх соруулах мэс засал хийлгэхэд:

  • Арьс чанга, уян хатан чанар сайтай, жингийн     30%-иас дээш гараа булчингийн тонус сайн, биеийн жин ердийн гүй  насанд хүрэгсэд
  • Бие бялдрын  хувьд эрүүл
  • Тамхи татдаггүй
  • Харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй

 

 

Өөх сорох мэс заслын явц, эдгэрэлт:

  • Хэсгийн мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
  •  Мэс засал  2-3 цаг үргэлжилнэ.
  •  Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор зовуурьтай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна
  • Шархны эдгэрэлт 14-21 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө.