НҮҮР ӨРГӨХ MЭС
ЗАСЛУУД

НҮҮР ӨРГӨХ МЭС ЗАСЛУУД

Дух хөмсөг өргөх

Нүүр өргөх

Хүзүү өргөх

НҮҮР ӨРГӨХ МЭС ЗАСАЛ

Хэрэв таны нүүрний арьс суларч унжин, хөгшрөлтийн шинж тэмдэг ажиглагдах болсон бол та нүүр өргөх мэс засал хийлгэх нь зөв. Техникийн хувьд нүүр өргөх мэс засал гэдэг нь нүүр, хүзүүний арьс сулралт, унжилт, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах зорилгоор хийгдэж буй мэс ажилбар юм.

 Мэс заслын заалт

  • Нүүрний дунд хэсгийн арьс суларч унжсан
  • Доод зовхины доогуур гүн атираа үүссэн бол
  • Хамар уруулын нугалаа гүнзгийрч, унжсан
  • Хацар жавьжны өөхлөг хэт их, унжсан
  • Нүүрний доод хэсэг жавьж эрүүний булчингийн тонус сул  унжсан
  • Арьс хэт суларснаас эрүү, оочны доод хэсгээр өөхлөг ихсэж, давхар эрүү суусан

Нүүр өргөх  гоо сайхны мэс засал хийлгэхэд бие бялдрын  хувьд эрүүл, тамхи татдаггүй, харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй.

Нүүр өргөх  мэс заслын явц, эдгэрэлт:

  •  Нүүр өргөх мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
  • Мэс засал 3-4 цаг үргэлжилнэ
  • Мэс заслын дараа эхний 3-4 хоногт нүүр хавдаж хөхөрнө, 5 дахь хоногоос хаван аажим буурна 
  • Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна
  • Шархны эдгэрэлт 7-14 хоног
  • Сорви зөөлөрч бүрэн эдгэрэх хугацаа 1 жил