КОСMЕТИК MЭС ЗАСАЛ

1. ЗОВХИНЫ МЭС ЗАСАЛ

1. Давхраа хийх
2. Зовхи сэтлэж, уртасгах
3. Унжсан зовхи засах
4. Доод зовхины өөхлөг ивэрхий авах
5. Амжилтгүй хийгдсэн давхраа засах
6. Зовхины птоз засах 
7. Дотогш, гадагш эргэсэн зовхи засах

ЗОВХИНЫ МЭС ЗАСАЛ

      Зовхины мэс засал /блефаропластика/ гэдэг нь зовхины харагдах байдлыг сайжруулах зорилгоор дээд, доод зовхи эсвэл хоёуланг нь засах, давхраа хийх мэс заслыг хэлнэ. Энэхүү мэс заслыг хийлгэснээр таны зовхины илүүдэл арьс, өөхлөг авагдсанаар илүү сэргэлэн цовоо, залуу сайхан харагдах болно.

1. Давхраа хийх 

      Зовхины мэс засал надад тохирох уу?

Нүүрний арьс, зөөлөн эд, булчингийн ямар нэг эмгэггүй, дээд доод зовхи, түүний эргэн тойрны харагдах байдлыг зайлшгүй сайжруулах шаардлагатай, насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн бүхэн энэхүү мэс  заслыг хийлгэж болно.

     Давхраа хийлгэх хүсэлтэй 10-аас дээш насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хийлгэж болно. Харин та өөрөө зовхины мэс засал хийлгэхээр хатуу шийдсэн байх хэрэгтэй. Хэн нэгний ятгалгаар эсвэл ямар нэг идеал дүр төрхтэй болох зорилгоор мэс засал хийлгэж болохгүй. 
Заалт:
● Дээд зовхи  өөхлөг ихтэй, бүлцэн, цэлхэрч хавагнасан 
● Дээд зовхины арьс хэт унжсан, эсвэл давхраа шинээр гаргах хүсэлтэй,  мөн хараанд нөлөөлөх хэмжээгээр зовхины арьс унжсан 
● Доод зовхины арьс үрчлээ их, суларч унжсан 
● Нүдний доор үүссэн уутанцар, өөхлөгийг авах 
● Зовхины гоо сайхны мэс засал хийлгэгч нь:
● эрүүл мэндэд нөлөөлөхүйц хурц өвчин эмгэггүй
● тамхи татдаггүй
● нүдний ямар нэг ноцтой өвчин эмгэг байхгүй
● Харагдах байдлын хувьд мэс заслын заалттай, сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх

Хэрвээ та дараах өвчинтэй бол зайлшгүй эмчдээ хэлэх шаардлагатай:
● Глауком, нүд хуурайших, торлог ховхрох зэрэг нүдний эмгэгтэй бол
● Бамбай булчирхайн эмгэгтэй бол
● Зүрх судасны эмгэг, даралт ихсэх болон бусад цусны эргэлтийн эмгэгүүд, чихрийн шижинтэй бол

Зовхины мэс засалд бэлтгэх нь: 
● Лабораторийн шинжилгээ өгнө. Шаардлагатай бол зарим нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байх
● Мэс засалд бэлтгэж ямар нэг эм тариа хэрэглэхгүй, хэрэглэж буй эм тариагаа хэрхэх талаар асуух
● Тамхи татахгүй, татдаг бол 7 хоногийн өмнөөс зогсоох, 
● Аспирин болон цус шингэлэх эм уухгүй байх
I үе шат – Мэдээ алдуулалт
Мэс засал хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийгдэнэ
Eyelid surgery
II үе шат  – Зүслэг
Зовхины натурал төрхийг алдагдуулахгүйгээр, арьсны ширхэг дагуу, зовхины унжилтаас хамаарч зүслэг хийнэ.
Eyelid surgery
Eyelid surgery incision
Eyelid surgery incision

III үе шат  – Шарх хаах
Шархыг хайлдаггүй утсаар оёж, оёдлыг авна. Илүү үр дүнтэй болгохын тулд мэс засалч тань лазер, хуулалт хийж болно.
IV үе шат  – Мэс заслын ойрын болон алсын үр дүн
Мэс заслын дараа дээд доод зовхи хавдаж, улайсан байх ба энэ байдал аажим засарсаар 14-21 хоногийн дараа хаван бүрэн бууна. Эхний үед сорви хатуу улаан байна. 3-6 сарын хугацаанд бүрэн зөөлөрнө.
Eyelid surgery result
Eyelid surgery results


Зовхины мэс заслын дараах халгаат хүчин зүйлс, анхаарах зүйлс:
● Эхэн үедээ сорви хатуу эвгүй харагдана
● Салст хавагнаснаас хараа буурах, нүд бүрэлзэх шинж тэмдэг эхний 2 долоо хоногт тохиолдож болзошгүй. 
● Нүд хуурайших
● Нүдээ анихад хэцүү байх
● Зовхины ирмэг суларч эргэсэн мэт болох /доод зовхинд/ 
● Сормуусны ирмэг гадагш эргэх
● Цус хурах, цусны бүлэн үүсэх
● Шарх үрэвсэх, эдгэрэлт удаашрах
● Шингэн хурж, хавагнах
● Зовхины эргэн тойрны арьсны өнгөц мэдрэхүй алдагдах
● Мэдээ алдуулалттай холбоотой гарч болзошгүй хүндрэлүүдӨвдөлт

Зовхины мэс заслын явц, эдгэрэлт:
Давхраа болон дээд, доод зовхины мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийгдэнэ. 
● Мэс засал 1-3 цаг үргэлжилнэ. 
● Мэс заслын дараа эхний 3-4 хоногт зовхи хавагнаж, 5 дахь хоногоос хаван аажим буурна.  
● Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна. 
● Шархны эдгэрэлт 7-14 хоног
● Сорви зөөлөрч зовхи бүрэн эдгэрэх хугацаа 1 жил

2. НҮҮР ӨРГӨХ МЭС ЗАСЛУУД

1. Дух хөмсөг өргөх
2. Нүүр өргөх
3. Хүзүү өргөх

Нүүр өргөх мэс засал

Хэрэв таны нүүрний арьс суларч унжин, хөгшрөлтийн шинж тэмдэг ажиглагдах болсон бол та нүүр өргөх мэс засал хийлгэх нь зөв. Техникийн хувьд нүүр өргөх мэс засал гэдэг нь нүүр, хүзүүний арьс сулралт, унжилт, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах зорилгоор хийгдэж буй мэс ажилбар юм.
      Мэс заслын заалт:
Нүүрний дунд хэсгийн арьс суларч унжсан
● Доод зовхины доогуур гүн атираа үүссэн бол
● Хамар уруулын нугалаа гүнзгийрч, унжсан
● Хацар жавьжны өөхлөг хэт их, унжсан
● Нүүрний доод хэсэг жавьж эрүүний булчингийн тонус сул  унжсан
● Арьс хэт суларснаас эрүү, оочны доод хэсгээр өөхлөг ихсэж, давхар эрүү суусан. 
Нүүр өргөх гоо сайхны мэс засал хийлгэхэд бие бялдрын хувьд эрүүл, тамхи татдаггүй, харагдах байдлын хувьд мэс заслын заалттай, сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй.
Нүүр өргөх  мэс заслын явц, эдгэрэлт:
Нүүр өргөх мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
Мэс засал 3-4 цаг үргэлжилнэ. 
Мэс заслын дараа эхний 3-4 хоногт нүүр хавдаж хөхөрнө, 5 дахь хоногоос хаван аажим буурна. 
Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна. 
Шархны эдгэрэлт  - 7-14 хоногСорви зөөлөрч бүрэн эдгэрэх  - 1 жил
Traditional Facelift, Before

3. ХАМРЫН МЭС ЗАСЛУУД

1. Монхор ба далий хамар засах
2. Хамрын үзүүр, самсаа засах
3. Хамар өндөрлөх
4. Хамрын төрөлхийн болон олдмол гажиг засах

Хамрын мэс засал

Хамрын мэс засал /rhinoplasty/ гэдэг нь хамрын хэлбэр, муруй засах, амьсгал чөлөөлөх зорилгоор хийгддэг мэс ажилбар юм. Хамрын харагдах байдлыг сайжруулснаар гоо сайхан, өөртөө итгэх итгэлтэй болдог.
Мэс заслын заалт:
Хамрын хэлбэр, хэмжээг нүүрний бусад хэсэгт тохируулан өөрчлөх
Хамрын суурь хэт өргөн, хянга нахиу 
Хамрын хянга овгор эсвэл цааш суусан 
Хамрын үзүүр хэт том, бөөрөнхий, унжуу эсвэл хэт шонтгор 
Хамрын нүх хэт том, өргөн онгорхой
Хамрын хэм тэгш бус, муруй зэргийг засах зорилгоор хийгддэг. 
Хамрын  мэс заслын явц, эдгэрэлт:
Мэс засал 2-3 цаг үргэлжилнэ. 
Мэс заслын дараа эхний 3-4 хоногт нүүр, хамрын хэсэг  хавдаж хөхөрнө, 5 дахь хоногоос хаван аажим буурна.  
Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна. 
Шархны эдгэрэлт  - 7-14 хоног Хамрын яс бүрэн бороолж эдгэрэх, сорви зөөлрөх хугацаа  - 1 жил


Nose Surgery, Before
Nose Surgery, After
Nose surgery

4. ЧИХНИЙ МЭС ЗАСЛУУД /OTOPLASTY/

1. Дэлдэн чих засах
2. Соотон чих засах
3. Чих дэлдийлгэх
4. Чихний төрөлхийн болон олдмол гажиг засах

Чихний мэс заслууд

Чихний мэс засал гэдэг нь гадна чихний хэлбэрийг засах зорилгоор хийгдэж байгаа мэс засал юм. 

5. НҮҮРНИЙ ЯСНЫ  ХЭЛБЭР ЗАСАХ /FACE CONTOURING/


1. Шанаа хасах
2. Эрүү булан хасч V хэлбэр гаргах
3. Эрүүний шөнтгөр засах
4. Шаамий засах

Нүүрний ясны  хэлбэр засах /face contouring/

Нүүрний ясны хэлбэр, гадаад төрхийг өөрчлөх зорилгоор хийгдэж буй мэс засал юм.

ӨӨХ СОРОХ БА ТАРИХ /LIPOSUCTION, LIPOHARVESTING/

1. Харвин авах /Abdominoplasty/
2. Хэвлийн харвин авах
3. Хэвлийн эргэн тойрны харвин авах

Харвин авах мэс засал

      Хэвлийн өмнөд хананы дунд болон доод хэсгийн өөхөн давхарга хэт ихсэж, арьс суларч унжсан, язралт ихтэй хэсгийг мэс заслын аргаар тайрч авах, хэвлийн хананы булчин, гялтанг чангалж бэхлэх аргаар биеийн галбир засдаг мэс засал юм.
Харвин авах мэс заслын заалт
Харвин авах мэс заслыг хийлгэснээр өөртөө итгэх итгэл, гадаад байдлаа өөрчилж болохболовч таны  хүссэнчлэн  төгс идеал галбир гаргах боломжгүй, хүн бүрд адилгүй эмчилгээхийгддэг гэдгийг сайтар ойлгосон байх ёстой.  
Биеийн ерөнхий галбир сайтай боловч хэвлийн арьс хэт суларсан, өөх ихтэй, хоолны дэглэм барих болон дасгал хийгээд ч багасахгүй байгаа эрэгтэй, эмэгтэй хэн ч энэ мэс заслыг сонирхож болно. 
Жирэмслэх үед хэвлийн өмнөд хана хэт сунаснаас хэвлийн булчин суларч унжсаныг хэвийн болгох 
Хэт тарган өөхлөг ихтэй байсан хүмүүс хөгшрөх үед арьсны уян хатан чанар алдагдсанаас унжсан хэсгийг авах
Хэрвээ та их хэмжээгээр жин хасах төлөвлөгөөтэй бол мэс заслыг түр азнах хэрэгтэй. 
Хэрвээ ойрын хэтэд төрөх төлөвлөгөөтэй бол мэс засал хийхгүй. 
Хэрвээ та хэвлийдээ мэс заслын  сорвитой бол энэ мэс заслын дараа сорви улайх гүвдийж ургах магадлалтай байдаг.

      Харвин авах мэс заслыг хийлгэхэд бие бялдрын  хувьд эрүүл, тамхи татдаггүй, харагдахбайдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийншийдвэр гаргасан байх хэрэгтэй. Харвин авах  мэс засал нь тураах зорилгоор хийгдэхгүй,хоолны дуршил багасгахгүй.

tummy tuck incision front
tummy tuck incision side
tummy tuck abdomen after
Харвин авах  мэс заслын явц, эдгэрэлт:
Ерөнхий мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
Мэс засал  3-4 цаг үргэлжилнэ. 
Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор зовуурьтай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна. 
Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна. 
Шархны эдгэрэлт 14-21 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө. 
Сорви зөөлөрч бүрэн эдгэрэх хугацаа  - 1 жил

Өөх соруулах мэс засал

      Биеийн янз бүрийн хэсэг дэх өөхөн давхаргыг соруулах аргаар биеийн галбир засдаг мэс ажилбар юм. Хүний биеийн зарим хэсгийн өөхлөг давхарга хоолны дэглэм барьж дасгал хийсэн ч арилдаггүй, биеийн галбирыг  алдагдуулдаг учраас өөх соруулах мэс заслаар засах шаардлагатай болдог.

Биеийн дараах хэсгүүдийн арилдаггүй, өөхлөгийг соруулж болно:
Хэвлий, бэлхүүс хэсэг
Гуя, ташаа, өгзөг хэсэг
Гар, хүзүү, нуруу
Өвдөгний дотор тал
Цээжний хэсэг
Хацар, эрүүн доорх хэсэг
Шилбэ, шагай

Дээрх хэсгүүдийн заримд нь дангаар өөх соруулах мэс засал хийж болох ба заримд ньнүүр  өргөх, хөх сойх, хэвлийн харвин авах мэс заслуудын үед хавсарч хийдэг. Өөх соруулах мэс засал нь тураах зорилгоор хийгдэхгүй, хоолны дуршил багасгахгүй. Мөнцеллюлиттэй, гуя ташаа өгзөг хэсгийн арьс хонхойсон зэрэгт үр дүн муутай.

Өөх соруулах мэс засал хийлгэхэд:

Арьс чанга, уян хатан чанар сайтай, жингийн 30%-иас дээш гараа булчингийн тонус сайн, биеийн жин ердийн гүй  насанд хүрэгсэд 
Бие бялдрын  хувьд эрүүл 
Тамхи татдаггүй
Харагдах байдлын хувьд мэс заслын заалттай,  сэтгэл санааны хувьд мэс засал хийлгэх эцсийн шийдвэр гаргасан байх хэрэгтэй.


Rear problems, before
Rear problems, after
Torso problems, before
Torso problems, after
Pelvic problems, before
Pelvic problems, after

Өөх сорох мэс заслын явц, эдгэрэлт:
Хэсгийн мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
Мэс засал  2-3 цаг үргэлжилнэ. 
Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор зовуурьтай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна. 
Шархны эдгэрэлт 14-21 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө. 

7. ХӨХНИЙ МЭС ЗАСЛУУД

1. Хөх томруулах
2. Хөх сойх
3. Хөх хасах
4. Хөхний толгой засах
5. Хөхний төрөлхийн гажиг засах
6. Хөхний хавдрын дараах нөхөн сэргээлт

Хөх томруулах мэс засал

Хөх томруулах мэс засал гэдэг нь хөхний хэлбэрийг засах, томруулах, тэгш хэмтэй харагдуулах зорилгоор хөхний эдийн цаана суулгац хийх мэс заслыг хэлнэ.

Хөх томруулах мэс заслын заалт
Төрөлхийн жижиг хөх нь ихэнхдээ удамших хандлагатай бөгөөд томруулах зорилгоор
Төрсний дараа хүүхэд хөхүүлэх, хэт таргалж турах зэрэг шалтгаанаар хөхний эдийн эзлэхүүн багасаж суларсныг засах зорилгоор
Хоёр хөх хэмжээ, хэлбэрийн хувь харилцан адилгүй байх нь элбэг ба   хоёр хөхийг тэгш хэмтэй болгох зорилгоор
Таны стиль имиж, өөртөө итгэх итгэлийг сайжруулах зорилгоор  
Inframammary incision
Transaxillary incision
Periareolar incision

Хэрэв та хөхнийхөө хэлбэр, хэмжээнд сэтгэл хангалуун бус бол хөх томруулах мэс  заслыг сонирхож  болох юм. Мөн хөх тайрах мэс заслын дараа болон гэмтлийн улбаатай хөх нөхөн сэргээх зорилгоор хөхний суулгацыг ашигладаг.

Мэс заслын зүслэгийг имплантын хэлбэр, хэмжээ, таны биеийн анатоми болон мэс засалчийн ур чадвараас хамаарч сонгоно.
Submuscular and Subglandular Breast Implant Placement
Хөх томруулах   мэс заслын явц, эдгэрэлт:
Ерөнхий мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ
Мэс засал 2-3 цаг үргэлжилнэ. 
Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор  зовуурьтай,  хавантай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна. 
Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна. 
Шархны эдгэрэлт 7-14 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө. 
Сорви зөөлөрч бүрэн эдгэрэх хугацаа 1 жил

ХӨХ СОЙХ МЭС ЗАСАЛ

Хөх сойх буюу мастопекси мэс засал нь хэт суларч, унжсан хөхний илүүдэл арьс, хөхний толгойны эргэн тойрноос багасгаж хөхийг сойсноор хөхний хэлбэр, хэмжээг засах мэс ажилбар юм.
breast lift
Хөхний толгойн эргэн тойрон зүслэгээр 
breast lift
Хөхний толгойн эргэн тойрон зүслэгээр 
breast lift vertical
Хөхний толгой эргэн тойрон, хөхний доод ховил хүртэл босоо зүслэг
breast lift vertical result
Хөхний толгой эргэн тойрон, хөхний доод ховил хүртэл босоо зүслэг
breast lift horizontal
Хөхний толгой эргэн тойрон, хөхний доод ховил хүртэл босоо зүслэг, ховил дагуу хөндлөн зүслэгээр
breast lift horizontal result
Хөхний толгой эргэн тойрон, хөхний доод ховил хүртэл босоо зүслэг, ховил дагуу хөндлөн зүслэгээр


Хөх сойх мэс заслын техник, зүслэгийн төрлийг сонгохдоо:  
Хөхний хэмжээ, хэлбэр 
Хөхний толгойн хэмжээ, байрлал 
Хөхний унжилтын зэрэг 
Хөхний арьсны уян хатан чанар, язралт зэргээс хамаарна. 

Хөх сойх   мэс заслын явц, эдгэрэлт: 
Ерөнхий мэдээ алдуулалтайгаар хийгдэнэ 
Мэс засал 3-4 цаг үргэлжилнэ.  
Мэс заслын дараа эхний 24-48 цаг дотор зовуурь ихтэй, хөх хавантай, хөдөлгөөн хязгаарлагдмал байна.  
Дунджаар 7-10 хоногт оёдол авч дуусна.  
Шархны эдгэрэлт 7-14 хоног, ердийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх хугацааг эмч танд зөвлөнө.  
Сорви зөөлөрч бүрэн эдгэрэх хугацаа 1 жил

8. ӨГЗӨГ, ХӨЛИЙН БУЛЧИН ТОМРУУЛАХ

Өгзөг томруулах мэс засал

Өгзөгний хэлбэрийг өөрчилж, хэмжээг томруулах зорилгоор хийгдэж байгаа мэс засал юм.

Хөлийн булчин томруулах мэс засал

Хөлийн булчин томруулах мэс засал Шилбэний хэлбэрийг өөрчилж, хэмжээг томруулан хөлийн майга засах зорилгоор хийгдэж байгаа мэс засал юм.

9. Сорвины мэс засал

1. Жижиг ба том талбайтай сорвинд тариа хийх 
2. Жижиг ба дунд зэргийн сорвийг мэс заслаар засах